"Талибан" бүлэглэл Кветта хотын эмнэлэгт халдлага үйлджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМИСЛАМАБАД. /VOA/. Пакистаны Кветта хотын эмнэлэгт амиа золиослох халдлага үйлдэж, наад зах нь 70 хүний амийг хөнөөсөн хэргийг “Талибан” бүлэглэлийн фракц үйлдсэн болохоо мэдэгджээ.
Даваа гарагийн өглөө амиа алдсан алдарт хуульч Билал Касигийн цогцсыг эмнэлэгт авчрах үед тус эмнэлэгт олон хүн цугласан байсан бөгөөд энэ үеэр халдлага болсон байна.
Халдлагад өртөж амиа алдсан хүмүүсийн дунд хуульчид, сэтгүүлчид байсан бөгөөд тэднээс гадна 120 орчим хүн шархаджээ.
Бид халдлагыг үйлдэж, Билал Касигийн амийг хөнөөсөн гэж “Талибан” бүлэглэлийн “Жамаат-уль-Ахрар” фракц мэдэгдсэн байна.
Каси нь Балочистан мужийн шүүхийн холбооны тэргүүн байсан бөгөөд тэрбээр Кветта хотын шүүхийн байр луу явж байхдаа буудуулж, амиа алджээ.
“Жамаат-уль-Ахрар” буюу “Чөлөөт дайчдын нам” нь хоёр жилийн өмнө “Талибан” бүлэглэлээс тусгаарласан ажээ. Тус фракц өмнө нь Улаан өндөгний баярын үеэр паркт халдлага үйлдэж, 70 гаруй хүний амийг хөнөөсөн байна.
Д.Нямтулга