СҮХБААТАР: Жолооч нарт үзлэг хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас, Цагдаагийн газартай
хамтран "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" аяны хүрээнд Улаанбаатар-Баруун-Урт
чиглэлд зорчиж буй жолооч нарын даралтыг үзэж, дасгал хөдөлгөөн хийлгэн
алжаалыг нь тайлж, мөн зохих мэдээлэл, зөвлөгөөг өгч байна.
Ойрын өдрүүдэд тогтмол агаарын
температур 30 градусыг давж халж байгаатай холбоотойгоор дөрвөн жолооч тутмын
гуравд нь даралт ихсэх, бие чилсэн байдалтай байгааг эрүүл мэндийн
байгууллагаас анхаарууллаа. Тиймээс холын замд явах үедээ шингэн зүйл сайн уух, ойр
ойр зогсож биеийнхээ чилээг гаргах, машиндаа түргэн муудах хүнс авч явахгүй,
идэхгүй байж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байгаа аж. Мөн оройн
цагаар замд гарахгүй байхыг сануулж буй.
Жолооч нарын хувьд ч
энэхүү үйл ажиллагааг талархан хүлээн авч, аянд нэгдэж буйгаа илэрхийлж байгаа
гэлээ.
7 дугаар сарын 1-ний
орой Мөнххаан сумын замд автомашин мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч амиа алджээ.