СҮХБААТАР: Маргааш зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 7 дугаар сарын 5-нд нутгийн төв болон хойд хэсгээр,
өнгөрсөн шөнө ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орлоо. Нийлбэр тунадасны
хэмжээгээр Баруун-Урт, Түмэнцогт суманд хамгийн их буюу 19- 29 мм, бусад
сумаар 4-13 мм бороо орсон гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.
Мөн 7 дугаар
сарын 7-нд зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Энэ үеэр ихэнх хугацаанд секундэд 4-9 м/с, борооны өмнө түр зуур ширүүсэж, зарим нутгаар секундэд 9-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна гэж мэдээллээ.
Хоёр өдрийн борооны улмаас
учирсан ноцтой хохирол байхгүй ч зарим гэр хороолол болон орон сууцны хорооллын
гудамж, зам талбайд түр зуур их хэмжээний ус буусан байна.