СҮХБААТАР: Могойд хатгуулах тохиолдол ихэсч байгааг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-07-06 18:11:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхэд могойд хатгуулах тохиолдол ихэсч байгаа тухай АНЭ-аас мэдээллээ. Аймгийн хэмжээнд он гарсаар энэ төрлийн дуудлага 11 бүртгэгдсэн байна. Биеийн байдлын тухайд хүнд гурав, хүндэвтэр найм байсан бол бүгд эмчлүүлжээ.

11 тохиолдол ихэвчлэн хөдөө хээр болсон, мөн өртөгч нь дандаа хүүхдүүд байгаа тухай хэллээ.

Иймд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлж, анхаарал болгоомжтой байхыг АНЭ-аас анхаарууллаа. Мөн ой мод, хад асгатай газраар явахдаа урт түрийтэй гутал, өмд өмсөх эсвэл ийм газраар зорчихоос татгалзах, хүүхдийн гадаа байсан тоглоом наадгайг сайтар шалгаж байхыг зөвлөв.

 

関連ニュース