СҮХБААТАР: Баруун-Урт- Сүхбаатар чиглэлийн авто замын зураг төсөл бэлэн болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-07-08 16:19:09

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт- Сүхбаатар чиглэлийн 60,9 километр замыг хатуу хучилттай авто замаар холбох ажлын зураг төслийг орон нутгийн 370 сая төгрөгөөр хийлгэжээ. Тус замын төсвийг 2023 оны улсын төсөвт суулгахаа Монгол Улсын Ерөнхий сайд амалсан. Ингэснээр ирэх жилээс бүтээн байгуулалтын ажил эхлэх боломжтой.

Энэ бол МАН-ын Орон нутгийн зам хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын стратегийн маш том бодлогын хүрээнд хийх ажил гэдгийг Сүхбаатар сумын Засаг дарга Б.Батхүрэл хэллээ. Тодруулбал, зүүн гурван аймгийг холбосон аялал жуучлал тэр дундаа Буйр нуурын аялал жуулчлалыг хөгжүүлэх, уул уурхай төвлөрсөн бүс нутгаа Бичигт боомттой авто замаар холбох ажлын эхлэл үүгээр тавигдана гэлээ.

Сүхбаатар суманд тогтмол үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн уурхай байдгаас гадна орон нутаг төдийгүй Монгол Улсын төсвийг бүрдүүлэгч томоохон уурхай ч бий. Төмрийн хүдэр, хүрэн нүүрснээс эхлээд баялаг нөөцтэй, ордууд олон. Тиймээс ирээдүйд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, эдгээрийг Бичигт боомттой холбох бүрэн боломжтой гэж үзжээ. 

関連ニュース