СҮХБААТАР: Аймгийн баяр наадмын хөтөлбөр батлагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр
наадам 7 дугаар сарын 28,29,30-нд Баруун-Урт суманд болно. Зохион байгуулах
комиссоос баярын хөтөлбөрийг баталж, нийтэд танилцууллаа.
7 дугаар сарын 28-нд
үндэсний сурын харваа, сонгомол дээд насны морьдын уралдаан, 80 жилийн ойн
баярын хурал, шагнал гардуулах ёслолоор наадам эхлэх бол баяр наадмын албан
ёсны нээлт 7 дугаар сарын 29-нд болно.