СҮХБААТАР: Халдварын тархалт нэмэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт коронавируст халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгааг аймгийн ЭМГ-аас анхаарууллаа. Тиймээс иргэн бүрийг хариуцлагатай байж, хувь хүн өөрөө халдвараас урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал гэдгийг сануулав.
Сүүлийн дөрөв хоногт дарааллан халдвар бүртгэгдсэн
бөгөөд нийт 69 тохиолдол шинээр нэмэгдээд байна.
Харин сүүлийн 24 цагт
хоёр суманд долоон тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Баруун-Урт, Эрдэнэцагаан, Онгон
сумдад халдварын тархалт өндөр байна. Халдварын улмаас 10 иргэн хэвтэн
эмчлүүлж байгаа бөгөөд тэдний дунд жирэмсэн эмэгтэй хоёр, хүүхэд хоёр байна. Биеийн
байдал хөнгөн иргэд гэрийн хяналтад байна.