Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн VII форум Хэнтий аймагт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-08-19 15:47:28

МСНЭ-ээс зохион байгуулж байгаа Монгол, Хятадын хэвлэл, мэдээллийн VII форум энэ сарын 19-21-нд Хэнтий аймагт эхэллээ.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хоёр орны хэвлэл мэдээллийн байгуулагуудын солилцоо, хэвлэл мэдээллийн форумыг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтоод байгаа юм. 

Анх хоёр талаас тус 15 төлөөлөгчтэй болж байсан энэ форумд энэ жил хоёр улсаас тус бүр 60 гаруй мөн төр засгийн өндөр түвшний төлөөлөгч оролцон өргөн хүрээтэй болсон юм. 

Энэ жилийн хэвлэл мэдээллийн форумд манай улсаас МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг болон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба болон Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтнууд, ГХЯ-ны газрын  орлогч захирал Г.Байгалмаа, П.Баярмагнай болон төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын, БНХАУ-ын талаас Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дарга хатагтай Цүй Юй Ин, ХКН-ны ӨМӨЗО-ын Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн дарга хатагтай Улаан, Монгол Улсад БНХАУ-аас суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Ян Чин Дун, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Шеньхуа агентлаг, Хятадын ардын өдрийн сонин, Төвийн ардын радио, ССТV, Өвөрмонголын радио телевиз, Өвөрмонголын “Монгол судлалын хүрээлэн” зэрэг олон байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.

Мөн энэ үеэр Форумын нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ ирүүлж, амжилт хүслээ. Форумын үеэр  УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Олон улсын харилцааны шинэ нөхцөл байдал ба Монгол, Хятадын харилцаа", ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдэлэлийн албаны дарга Чэнь Баочюань "Шинэ гараанаас шинэ хамтын ажиллагааг төлөвлөж Хятад Монголын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа хамтаар хожих хэтийн сайхан ирээдүйг хүч хамтран байгуулъя" сэдвээр үндсэн илтгэл тавьж, МОНЦАМЭ агентлаг, Синьхуа агентлаг болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчид хавсралт 12 илтгэл тавьсан юм.

Хэнтий аймаг О.Буянхишиг

関連ニュース