Австрали эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-10-24 14:43:19

КАНБЕРРА. /Reuters/. Австралид өсөн нэмэгдэж буй инфляц өрхийн хэрэглээг хязгаарлаж байгаатай холбоотойгоор эдийн засгийн өсөлт ирэх санхүүгийн жилд огцом саарах төлөвтэй байгаа талаар мягмар гарагт танилцуулах шинэ төсөөлөлд дурджээ.


Тодруулбал, 2023-2024 оны санхүүгийн жилд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 1.5 хувьтай байх төлөвтэй байгаа нь дөрөвдүгээр сарын төсөөллөөс 1 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Мөн 2022-2023 оны өсөлт 3.5 хувьтай байна гэж урьдчилан таамаглаж байсныг 3.25-д хүргэжээ.


Үнийн өсөлтөөс гадна бодлогын хүүг сүүлийн хэдэн 10 жилд байгаагүйгээр өсгөсөн нь хэрэглээний зардлыг бууруулж байна гэж шинжээчид үзэж байна. Мэргэжилтнүүд мөн дэлхийн эдийн засаг саарч байгаа нь эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэдгийг анхааруулсан байна.


Австралийн Сангийн сайд Жим Чалмерс өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ, дэлхийн инфляц, тодорхойгүй байдал өсөн нэмэгдэж байгаа нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх нь гарцаагүй бөгөөд австраличууд үнийн болон хүүгийн өсөлтийн нөлөөллийг хэдийнээ мэдрэх болоод байгааг онцолжээ. 

関連ニュース