Сүхбаатар аймаг 1800 тн улаанбуудай хураах төлөвтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн хэмжээнд урьдчилсан дүн мэдээнээс харахад энэ намар 1800 орчим тн улаанбуудай хурааж авах төлөвтэй байгаа бөгөөд хурааж авсан ургацаа, Хэнтий, Дорнод аймгууд болон Улаанбаатар хотруу борлуулах юм байна.
Харин овъёосны хувьд 750 орчим тн, хүчит ургамал буюу рабус 1400 тн-ийг хурааж авах урьдчилсан төлөв гарсан гэдгийг аймгийн хөдөө аж ахуйн газрын газар тариалалт хариуцсан мэргэжилтэн Д. Хадбаатар мэдээллээ.
Энэ жил Сүхбаатар аймгийн хэмжээнд 17000 га талбайд тариалалт хийгдсэнээс 8955 га талбайд улаан буудай, 5154 га талбайд тосны ургамал 2020 га талбайд тэжээлийн ургамал, рабус тариалжээ. Төмс 60 га талбайд, хүнсний ногоо 30 га талбайд тариалжээ.
Т. Одончимэг