ӨВӨРХАНГАЙ: Эрт илрүүлгээр бага насны хүүхдүүдэд шүд цоорох, хараа муудах өвчлөл зонхилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд өнөөдрийн
байдлаар 31400 хүн хамрагдаад байна. Үүнээс, 5 хүртэлх насны 5813, 6-17 насны 18432, 18-30 насны 3258, 31-45 насны 17238, 46-60
насны 1488, 61-ээс насны 686 хүн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийлгэжээ.
Насны хувьд хамгийн их буюу 59 хувийг 6-17 насныхан эзэлж байна. Мөн 16228 буюу 52 хувь нь эмэгтэйчүүд, 15172 буюу 48 хувь нь эрэгтэйчүүд байгаа аж.
Эрт илрүүлгийн үзлэгээр бага насны хүүхдүүдэд шүд цоорох, хараа муудах өвчлөл зонхилж байгаа бол 31-ээс дээш насны иргэдэд улаан хоолойн сөөргөө, ходоодны үрэвсэл элбэг оношлогдож байна.