Дамаскийн Дарайя дүүргээс 1800 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-29 10:50:10

МОСКВА. /Sputnik/. Сирийн нийслэл Дамаск хотын захад орших, босогчдод бүслэгдсэн Дарайя дүүргээс өнгөрсөн 48 цагийн хугацаанд 1800 гаруй хүнийг нүүлгэн шилжүүллээ гэж ОХУ-ын БХЯ ням гарагт мэдэгдлээ.

Тус яамны мэдэгдэлд “сүүлийн хоёр хоногт Дарайя дүүргээс 1800 гаруй хүн, тэдний дотор энгийн номхон иргэд, зэвсгээ хураалгасан босогчид болон тэдний гэр бүлийнхнийг нүүлгэн шилжүүллээ” гэжээ.

Эдгээр хүмүүсийг автобусаар Идлиб хот болон Дамаск мужийн Кейша суурин дахь түр хоргодох байранд аваачсан байна.

Харин хүнд шархадсан хүмүүсийг Дамаск хотын эмнэлгүүдэд хүргэжээ.

Г.Доржханд

 

 

関連ニュース