Тайваньд цэргийн алба хаах хугацааг сунгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-12-28 14:09:08

ТАЙБЭЙ. /DW/. Тайваньд цэргийн алба хаах хугацаа одоогоор дөрвөн сар байгааг нэг жил болгон сунгана гэж тус арлын засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь мягмар гарагт мэдэгджээ.


Тайвань хангалттай хүчтэй байх тусам тулааны талбар бус, харин ардчилал, эрх чөлөөний өлгий нутаг байх болно” гэж тэрбээр хэлсэн үгэндээ тэмдэглэсэн байна.


Тайванийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Хятадын зүгээс аюул занал нэмэгдэж байгаад бэлтгэх үүднээс арлын иргэний хамгаалалтыг бэхжүүлэх арга замын талаар хэлэлцсэний дараа ийнхүү мэдэгджээ.


Цэргийн алба хаах одоогийн дөрвөн сарын хугацаа нь хурдан бөгөөд тасралтгүй өөрчлөгдөж буй нөхцөл байдалд хангалтгүй байгааг тэрбээр цохон тэмдэглэжээ.


Энэхүү өөрчлөлт нь 2024 оны нэгдүгээр сараас хэрэгжинэ. 

関連ニュース