Хэрлэн сум түймэр унтраах үлээгч аппараттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-08-29 14:03:06

Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт гамшигтай тэмцэх, бэлэн байдлыг сайжруулах зорилгоор ДЗMОУБ-ын Бор-Өндөр-2 ОНХХ-өөс 13 ширхэг үлээгч аппарат, 70 ширхэг хамгаалалтын нүдний шилийг 12 байгууллагад гардуулан өглөө.

Хэрлэн сумын ЗДТГ, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын “Бор-Өндөр-2” ОНХХ-тэй хамтран Хэрлэн сумын Засаг даргын захирамжаар томилогдсон түймэр унтраах нэг, хоёр, гуравдугаар бүлгийн бүрэлдэхүүнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймэр унтраах ажиллагааны мэдлэг олгох, түймэр унтраах үеийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор “Ой хээрийн түймэр унтраахад-бидний оролцоо” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

関連ニュース