АРХАНГАЙ: Аялал жуулчлалын 1100 газрын мэдээллийг цахимжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-01-02 14:08:18

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн аялал жуулчлалын салбарыг олон нийтэд сурталчилж, аялал жуулчлалын салбарыг цахимжуулж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний тоог нэмэгдүүлнэ хэмээн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан. "Цахим аялал жуулчлал" үйл ажиллагааны хэрэгжилт 70 хувьтай байгааг аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

 

"Цахим аялал жуулчлал" үйл ажиллагааны хэрэгжилтийг хангаж, БОАЖГ-аас Голомт банк, “Public lab Mongolia” ТББ-тай хамтран аймгийн аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, худалдаа, эмийн сан, шатахуун түгээх станц, банк, буудал зэрэг 1100 газрын мэдээллийг цахимжуулж, Openstreetmap-д оруулжээ. Энэ ажлын хүрээнд нийтдээ 1078 мэдээллийг нэгтгэжээ.


Мөн "Архангай аймгийн зочлох үйлчилгээний цахим шилжилт" сургалтыг 2 удаа онлайнаар зохион байгуулж, Эрдэнэбулган, Тариат, Хайрхан, Өгийнуур суманд үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, зочид буудал, гэр буудал, дэн буудлын 26 аж ахуйн нэгж, байгууллагын захирал, менежер, зохион байгуулагч, нягтлан бодогчдын төлөөллийг хамруулсан ба давхардсан тоогоор аймгийн 17 жуулчны бааз, 1 зочид буудал Myhotel, Horecasoft, Joinme зэрэг онлайн захиалгын платформд мэдээллээ байршуулаад байна.



関連ニュース