СҮХБААТАР: "Судар эгшиглэн" уралдаанд есөн аймгийн 5000 орчим уншигч оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-04-06 15:18:30

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Бүх нийтийг номтой нөхөрлүүлэх зорилго бүхий "Судар эгшиглэн" төсөл гурав дахь жилдээ үргэлжлэхээр оролцогчдоо бүртгээд дуусжээ. Энэ удаагийн уралдаанд Улаанбаатар хот, Өвөрхангай, Дорноговь, Хэнтий, Дорнод, Баян-Өлгий, Баянхонгор, Увс зэрэг есөн аймгаас нийт 4885 уншигч оролцохоор бүртгүүлжээ.

Өөрөөр хэлбэл, тус уралдаан өнгөрсөн хоёр жил зөвхөн аймгийнхаа хэмжээнд өрнөж байсан бол энэ удаад ганц аймгийнх бус улсын хэмжээний томоохон уралдаан болж чаджээ. Тийм ч учраас зохион байгуулалт болон ивээн тэтгэгчээр аймгийн ЗДТГ, УИХ-ын гишүүн Н.Ганибалтай хамтран ажиллахаар болсон байна.

Нийт 52 анги, 32 албан байгууллагын 5000 орчим оролцогчийн хамгийн ахмад нь 83 настай ахмад багш байна. Мөн Уулбаян сумын ЕБС-ийн багш ажилчид, сурагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоо мэдэгдсэн нь онцлог. Уралдаан жилийн турш үргэлжилнэ. 

関連ニュース