СҮХБААТАР: Томуугийн дэгдэлт алаг цоог түвшинд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-04-11 14:49:08

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр тус аймагт өвчний дэгдэлт алаг цоог түвшинд байгааг аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар аймгийн нэгдсэн эмнэлэгт томуу томуу төст өвчнөөр 52 хүн эмчлүүлж байгаагаас 43 нь хүүхэд байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг батлагдсан 48 ортой. Одоогоор орны ачаалал хэвийн байна. Харин сумдад нийт 46 ор батлагдсан байдгаас 41 хэвтэн эмчлүүлэгчтэй байгаа бөгөөд аймгийн хэмжээнд хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өмнөх долоо хоногоос буурч байна гэлээ. Улирлын чанартай томуугийн дэгдэлт нь амархан хүндэрч, уушигины хатгалгаа болж байгааг анхаарууллаа. Тиймээс эцэг эхчүүдийг дур мэдэн эмчлэхгүй, шууд эрүүл мэндийн байгууллагад хандахыг анхааруулав.

 

関連ニュース