СҮХБААТАР: Эрдэнэцагаан суманд дахин түймэр гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Эрдэнэцагаан сумын төвөөс баруун урагш 55 километрт
дахин хээрийн түймэр гарлаа. Одоогоор түймрийг унтраахаар аймгийн ОБГ-ын аврах
бүлэг, Хилийн 0146 дугаар ангийн алба хаагчид, сумын ЗДТГ, нутгийн иргэд
ажиллаж байна.
4 дүгээр сарын 11-ний
өдрийн 14 цаг 55 минутад Эрдэнэцагаан сумын "Бадрах" багийн Далай булаг гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага мэдээлэл анх
иржээ. Түймрийг
бүрэн унтрааж чадаагүй байгаа бөгөөд нэмэлтээр
Дорнод аймгаас Хэнтий, Сүхбаатар аймгийн ОБГ-ын аврах бүлгүүд ирж байгаа тухай
аймгийн ОБГ-аас мэдээллээ.
Тус аймагт цаг агаарын
нөхцөл байдлын тухайд салхины хүч нутгийн баруун хэсгээр 8-13 м/с, зүүн хэсгээр
12-17 м/с зарим тохиолдолд түр зуур 18-20 м/с хүрч, шороон шуургатай байна.