ТӨВ: Аяны хүрээнд 06.30-08.00 цагийн хооронд заал танхим төлбөргүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/ "Зуунмодынхон энэ жилдээ - эрүүл жиндээ" аяныг 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлүүлж, аяны дэвтэр, тугийг аймгийн ЗДТГ, Хүмүүн цэцэрлэгээс эхлүүлэн аялуулахаар болжээ. Тус аяны хүрээнд Зуунмод хотод үйл ажиллагаа явуулдаг заал танхим 06.30-08.00 цагийн хооронд төлбөргүй болов.
Мөн байгууллага бүр ажлын байрны дасгал, бүжгийн цагтай болж, Манзушир, Шинэ нисэх, Одонт чиглэлд маршрут гарган, тохижилт хийж, тус аянд идэвхтэй оролцсон иргэд, ААН, төрийн байгууллага шууд захирагч нарыг болзолт уралдаан зарлаж урамшуулахаар болжээ.
Мөн
Зуунмод хотын өдрийг автомашингүй өдөр болгож, гэр бүлийн марафон зохион байгуулж, иргэд дасгал хөдөлгөөн хийж, эрүүл зөв хооллолтын төрөл бүрийн сургалтад хамруулж, спортын тоног хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар
төлөвлөсөн байна.