СҮХБААТАР: Цаг агаарт зориудаар нөлөөлж цас орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Хуурайшилтаас үүдэлтэй гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн УЦУОШТ-өөс цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. Өчигдөр Түвшинширээ, Баяндэлгэр суманд дөрвөн пуужин харвасан бөгөөд тус сумдад 2 мм-ийн бороо орж, үргэлжлэн цас орж байна.
Мөн
нутгийн баруун болон баруун хойд талын сумдаас цасан шуурга шуурч байгаа талаар
УЦУОШТ-өөс мэдээллээ. Уг цасан шуурга өнөөдөр
15.00 цаг хүртэл үргэлжилж, 15 цагаас хойш нутгийн зүүн хэсгээр буюу Сүхбаатар,
Эрдэнэцагаан суманд орж шөнөдөө тогтоно гэв.
Цаг агаарт
зориудаар нөлөөлөх "Шарга-2" экспедизийнхэн өнөөдөр Асгат, Халзан суманд мөн
пуужин харвах аж.