МУГБ С.Шолтайн нэрэмжит дунд сургууль 70 жилийн ойгоо тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-06 18:00:24

Монгол Улсын Гавьяат багш С.Шолтайн нэрэмжит Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Ойгор дунд сургууль 70 жилийн ойгоо тэмдэглэлээ.

Ойн арга хэмжээнд Аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, Боловсрол соёлын газрын удирдлагууд болон энэ сургуулийг төгсөгчид, багш, ажиллагсад оролцсон юм.

1946 онд дөрвөн багш, 60 сурагчтай хичээллэж эхэлсэн тус бага сургууль 1991 онд дунд сургуулийн эрх хэмжээтэй болж, 1996 онд тус аймгийн ууган багш нарын нэг С.Шолтайн нэрээр нэрлэгдэн, 70 жилд 20 мянга орчим шавьтай болжээ. Тус сургуульд Монгол Улсын гавьяат багш профессор Б.Хурметбек, яруу найрагч М.Хабдай, зохиолч Ж.Баяд, доктор К.Бихумар, УИХ-ын гишүүн асан Х.Хузыкей, Х.Володя, аймгийн засаг дарга байсан Х.Дармен нарын зэрэг нар суралцаж байжээ.

Мөн ойн баярын үеэр боловсролын салбарт олон жил ажилласан зарим хүмүүсийг аймгийн ИТХ-ын болон Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагналаа.

Ш.Айзаря

関連ニュース