Увсад ЕБС-д 14800 гаруй хүүхэд суралцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС2016-2017 оны хичээлийн шинэ жилд Увс аймгийн ерөнхий боловсролын 30 сургуулийн 668 бүлэгт 14873 хүүхэд сурч байгаа урьдчилсан дүн мэдээтэй байна.
Үүнээс 1-р ангид 1523, 2-р ангид 1708, 3-р ангид 1660, 4-р ангид 1383, 5-р ангид 1339, 6-р ангид 1234, 7-р ангид 1240, 8-р ангид 1324, 9-р ангид 933, 10-р ангид 916, 11-р ангид 1031, 12-р ангид 994 хүүхэд суралцаж байгаа аж.
Аймгийн төвийн цогцолбор хоёр сургууль болон 4 ахлах сургуульд нийтдээ 7300 орчим сурагч суралцаж байна. Харин хөдөөгийн 18 сум болон хувийн хоёр сургуульд үлдсэн хүүхдүүд нь суралцаж байгаа аж.
“Увс аймгийн ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын ирцийн дүн мэдээ энэ сарын 15-ны дотор эцэслэн гарна. Одоогоор сургуулийн удирдлагууд солигдоод зарим сургуулийн мэдээг авч чадахгүй байна” хэмээн аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн Ц.Эрдэнэбаатар манайд мэдээллээ.
Увс аймаг Б.Батхүү