ХОВД: Сумдад “Нээлттэй Ховд” өдөрлөг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-24 09:49:39

Жаргалант /МОНЦАМЭ/. Хөдөөгийн иргэдэд төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг нэг цэгээс хүргэж, тэдний санал бодлыг сонсох зорилгоор “Нээлттэй Ховд” өдөрлөг зохион байгуулна.

Тус өдөрлөгийг аймгийн ЗДТГ-аас санаачилж, энэ сарын 24-ний өдөр Чандмань сумаас өдөрлөгийн үйл ажиллагааг эхлэхээр төлөвлөжээ.  

Өдөрлөгийн үеэр иргэдэ
д эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээ болон хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлнэ. Мөн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас газар эзэмших, өмчлөх хүсэлт хүлээн авч, мэдээлэл өгөх ба Улсын бүртгэлийн хэлтсээс иргэдэд тоон гарын үсэг олгох, гадаад паспортын хүсэлт хүлээж авах зэрэг үйлчилгээ үзүүлэх юм.

Түүнчлэн дотор, мэс засал, эмэгтэйчүүд, дүрс оношилгоо, чих, хамар хоолой, шүд, хүүхдийн эмнэлгийн эмч нар эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийж, ахмад, гавьяат эмч нар зөвлөгөө өгч ажиллана. Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа тухайн өдрийн 17.00-18.00 цагт сумын иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилтоо танилцуулж, санал солилцох аж.

Мөн Гавьяат жүжигчин Д.Амаржаргал, Б.Эрдэнэтуяа, Б.Гомбо-Очир, Ж.Мандухай нар хөдөөгийн иргэдэд уран бүтээл, ая дууныхаа дээжээс үнэ төлбөргүй хүргэхээр болжээ.  

"Нээлттэй Ховд” өдөрлөгийг 5 дугаар сарын 4-ний өдөр хүртэл нийт 10 суманд тусгай хуваарийн дагуу зохион байгуулна.  

関連ニュース