ТӨВ: Төл бойжилт 97.6 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-04-26 15:09:54

Зуунмод /МОНЦАМЭ/ Аймгийн хэмжээнд 2022 оны мал тооллогоор 5107698 толгой мал тоолуулсан. Оны эхний байдлаар 2372086 толгой мал төллөхөөс 4 сарын байдлаар нийт төллөх хээлтэгчийн 42.1 хувь буюу 999182 толгой мал төллөж, 974749 төл бойжиж, төл бойжилт 97.6 хувьтай байна.

Том малын зүй бус хорогдлоор нийт мал сүргийн 0.8 хувь буюу 41967 толгой мал хорогдоод байна. Үүнд: адуу 2173, үхэр 2769, хонь 20558, ямаа 16465, тэмээ 2 толгой тус тус хорогджээ.  

関連ニュース