ТӨВ: Салхи 18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, зарим нутгаар салхи 18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурч байна. Нийт нутгаар +7+9 хүртэл дулаан байх ба Зуунмод хот орчмоор 14.00 цаг орчимд хур тунадас бага зэрэг оров.
Төв аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвөөс малчид, тээвэрчдэд малаа хол
бэлчээрлүүлэхгүй байх, тээвэрчдэд техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангах,
үзэгдэх орчин шороон шуургын улмаас хаагдаж болзошгүй тул сургуулийн насны
хүүхдүүдээ хараа хяналтгүй явуулахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.