Зарим алба, агентлагийн дарга нарыг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-09-08 10:34:11

Монгол Улсад шинэ засаг бүрэлдсэн ч агентлагуудын дарга нар эцэслэн томилогдож дуусаагүй байгаа. Энэ нь хаа хаанаа төрийн ажлыг хүлээлтэнд оруулах, цалгардуулах байдал үүсгэж байна.

Ялангуяа хөдөө орон нутагт энэ байпал илүү ихээр ажиглагдаж байаа юм. Сүхбаатар аймгийн хувьд шинэ засаг дарга албан ёсоор томилогдсоноос хойш цөөн хэдэн тооны томилгоо хийгджээ. Тодруулбал: Аймгийн засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, засаг даргын зөвлөх, засаг даргын туслах, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга, албан бус насан туршийн болосврол төвийн дарга, Нью Дарьганга ОНӨҮГ, Түмэн ус дулаан ОНӨҮГ-ын дарга нар шинээр томилогдоод байна.

Эдгээр албан байгууллагуудын өмнөх удирдлагууд нь бүгд сонгуульд нэр дэвшихтэй холбоотойгоор ажлаа өгөөд байсан. Бүгд даргын үүрэг гүйцэтгэгчтэй байсан юм. Шинээр томилогдоод байгаа хүмүүс ч мөн адил үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд тухайн албан тушаалуудад ажлын байрны сонгон шалгаруулалт зарлагдан, төрийн албан хаагчийн тангараг өргөсөнөөр жинхлэх ёстой.

Монгол Улсын Засгийн Газрын 9-р тогтоолоор засаг даргын хэрэгжүүлэх агентлаг, албадын бүтэц тодорхой өөрчлөгдөж ирсэн. Зарим албад нэгдэх, заримынх нь чиг үүрэг өөрчлөгдөх зүйлүүд байгаа. Үүнтэй холбоотойгоор одоогоор төрийн байгууллагуудын бүтцийн тодорхой судалгаанууд хийгдэж байгаа. Төрийн албан хаагчдыг олноор халж сольсон зүйл байхгүй гэдгийг Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш. Мандахнар хэллээ.

Т. Одончимэг

 

関連ニュース