Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг энэ сарын 23-24-нд тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСБНМАУ-ын баатар, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Маршал, төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ой энэ сарын 23-24-нд болох гэж байна.
Уг нь бол түүний төрсөн өдөр энэ сарын 17-нд тохиож байгаа ч зарим шалтгааны улмаас ойн баярын арга хэмжээг долоо хоногоор хойшлуулжээ. Тухайлбал, Ю.Цэдэнбалын 100 жилийн ойд түүний хүү Зориг ирэхээр болсон байна. Мөн Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд ирэхээс гадна ОХУ-аас 100 хүүхэд уригдан ирж урлагийн тоглолтод оролцох юм байна. Энэ хүмүүс нь энэ сарын 16-17-нд ирж амжихгүй тул ойн баярын арга хэмжээг 7 хоногоор хойшлуулжээ.
Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойгоор эрдэм шинжилгээний бага хурал, баярын жагсаал, соёл урлагийн арга хэмжээ, хүндэтгэлийн хурал, хүлээн авалт, үндэсний бөхийн барилдаан болох юм байна. Үүнээс гадна Юмжаагийн Цэдэнбал болон түүний гэргий Анастасия Ивановна Цэдэнбала Филатова нарын гэгээн дурсгалд зориулсан Орос-Монголын хүүхдүүдийн хамтарсан урлагийн тоглолт болох аж.
Тэрчлэн Ю.Цэдэнбалын төрсөн газар болох Увс аймгийн Давст сумын нутаг дахь Цагаан хөшөөд гэрэлт хөшөөг нь босгох юм байна.
Увс аймаг Б.Батхүү