СҮХБААТАР: Холбоо тасраад байсан автобусыг 01.40 цагт олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-05-20 10:35:32

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Баруун-Уртаас Улаанбаатар чиглэлд өчигдөр өглөө гарсан нийтийн тээврийн автобус холбоо тасарч, оройны 23.00 цагт хаана явааг нь тогтоож чадаагүй, эрэн хайх ажлыг явуулж байсан. Тэгвэл тус автобусыг шөнийн 01 цаг 50 минутад Хэнтий аймгаас зүүн тийш 40 километрт цасанд суусан байдалтай байхад олж цаснаас гаргажээ.


Сүхбаатар, Хэнтий аймгаас тус бүр нэг бүлэг автобусыг эрэн хайсан. Улмаар Хэнтий аймгийн Авто тээврийн бүлэг олж, 41 зорчигчийг тээвэрлэж авсан автобусыг Хэнтий аймагт хүргэн зорчигчдыг сургуулиудын зааланд байрлуулсан. Бүх зорчигчийн биеийн байдал хэвийн. Одоогоор Улаанбаатар чиглэлд хөдлөөгүй байна. Учир нь Хэнтий аймгаас баруун тийш зам хаагдсан, замыг хараахан чөлөөлж чадаагүй байна гэж аймгийн Авто тээврийн төвийн дарга Э.Ниндэв мэдээллээ.


Мөн Хэнтий аймагт өчигдөр түр саатаад байсан Улаанбаатар-Сүхбаатар, Дарьганга чиглэлийн автобусыг өнөө өглөөний 10 цаг 30 минутад Баруун-Урт чиглэлд хөдөлгөжээ. 

関連ニュース