ДАРХАН-УУЛ: Цэвэр усны шугам, айл өрхийн тоолуурыг шинэчилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрын хамтын хэлэлцээрээр Дархан хотын цэвэр усны шугам шинэчлэлт, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл наймдугаар сараас хэрэгжиж эхлэх бөгөөд төслийн удирдагч В.Андреас тэргүүтэй төслийн багийнхан аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай уулзлаа.
Уг төсөл Австри улсын “Юни кредит” банкны санхүүжилтээр эргэн төлөх нөхцөлгүйгээр 7.5 сая еврогийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих аж. Төслийн гүйцэтгэгчээр тус улсын "Ти Ар Эм" компани шалгарсан бөгөөд Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 14 км цэвэр усны шугам, 15 мянган ширхэг ухаалаг тоолуурыг шинэчлэх юм.
Иргэд механик тоолуурын зүй бус
хэрэглээ,
тоолуурын хэвийн ажиллагааг удаашруулахын тулд соронз болон зүү хатгах зэрэг зөрчлүүд
элбэг тохиолддог гэж Дархан-Ус суваг ХК-иас мэдэгдэж байсан. Тэгвэл шинээр суурилуулах ухаалаг тоолуур нь соронзын хамгаалалттай, зүү хатгах боломжгүй
тул тоолуурын зүй бус хэрэглээнд хяналт тавих бүрэн боломжтой ажээ. Цэвэр усны
шугам, тоолуурын шинэчлэлийн
ажил хоёр жилийн хугацаанд хэрэгжинэ.