АРХАНГАЙ: Найман сумын нутагт ургамлын гарц сайн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн УЦУОШТ-өөс аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдлын судалгааг гаргасан байна.
Энэ сарын 10-ны өдрийн байдлаар Хайрхан, Эрдэнэмандал, Батцэнгэл, Ихтамир, Төвшрүүлэх, Булган, Цэнхэр, Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээр ургамал ургалт сайн, Мөн Цэцэрлэг, Өндөр-Улаан сумын зүүн урд, Хотонт сумын баруун хэсгээр ургамлын ургалт сайн байна.
Харин Тариат, Чулуут, Өлзийт, Өгийнуур, Хашаат сумын нутаг, Хотонт, Цэцэрлэг, Өндөр-Улаан сумын нутаг дэвсгэрийн тал хувьд нь ургамал дунд зэрэг ургажээ.
Цахир, Хангай
суманд ургамлын гарц муу байгааг УЦУОШТ-өөс мэдээллээ.