ОРХОН: Хүүхдийн спортын зуны VII наадамд Орхон аймгаас 217 тамирчин оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт болж буй Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд Орхон аймгаас 217 тамирчин оролцож байна.
"Нөхөрлөе,
Хөгжье, Хамгаалъя" уриатай тус наадамд 5000
тамирчин спортын 23 төрөлд
өрсөлдөж байгаагаас Орхон аймгийн тамирчид багагүй
амжилт үзүүлж байна. Тэмцээн 7 хоног үргэлжлэх тул одоогоор нийт дүн гараагүй байна.
Хоёр жилд
нэг удаа болдог Хүүхдийн спортын өвлийн болон зуны
наадам нь хөдөө
орон нутагт анх удаа болж байгаа бөгөөд зуных нь Баянхонгор аймагт, өвлийнх
нь Орхон аймагт өнгөрсөн хоёрдугаар сард болсон юм.