ОРХОН: Хөдөлмөр зуслангийн амрагчид цагаа идээ боловсруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-06-22 15:06:46
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. “Эрдэнэтийн ёс заншлын цогцолбор” ТББ хоёр дахь жилдээ Хөдөлмөр зуслан ажиллуулж байна.


Тус зуслангийн амрагчид монгол ахуйтай танилцах, хөдөө малчин айлд зочилж өдөр тутам хийж буй ажилд нь туслангаа цагаан идээ боловсруулах аргад суралцаж байна. Мөн газар тариалан эрхлэгчидтэй уулзаж ногоо тарих, хураах, боловсруулах аргад суралцаж байна.


Зуслангийн эхний амрагчид энэ сарын 17-24-ний өдөр хүртэл амрах бөгөөд тэд өнөөдөр Эрдэнэт хот,  Эрдэнэт үйлдвэртэй танилцаж, аймгийн ИТХ, Засаг дарга нартай уулзан өөрсдийн хүсэл зорилго, монгол уламжлал, ёс заншлын талаар ярилцсан юм.


Хөдөлмөр зуслан нэг ээлжиндээ 50 хүртэлх хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай юм. Тэд монгол гэрт болон байшинд байрлаж арвай будаа боловсруулах, айраг исгэх, хонины ноос ээрэх, хонь хариулах зэрэг өдөр бүр уламжлалт ёс заншилтай танилцаж байна. Дараагийн ээлж энэ сарын 24-нөөс эхэлнэ.  






関連ニュース