ОРХОН: Аймгийн бүтээн байгуулалтад энэ онд 27.7 тэрбум төгрөг зарцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/.
А.Амарын талбайд "Орхон аймгийн бүтээн байгуулалт-2023" нээлттэй өдөрлөг болж байна. Өдөрлөгөөр аймгийн хэмжээнд хийж буй хөрөнгө
оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг иргэдэд нээлттэй танилцуулах юм.
Энэ онд аймгийн
хэмжээнд 27.7 тэрбум төгрөгөөр 140 гаруй хөрөнгө оруулалтын ажил хийхээс өнөөдрийн байдлаар 131 ажлын гүйцэтгэгч шалгарч 44 компани ажлаа эхлээд байна. Гүйцэтгэгч
компаниудын 50 хувь нь орон нутгийнх юм.
Өдөрлөгийг нээж аймгийн Засаг дарга С.Батжаргал хэлэхдээ, “Аймаг орон нутгийн ажлыг гүйцэтгэхдээ иргэдийн санал, хэрэгцээ, шаардлагад нь үндэслэн ил, тод нээлттэй ажиллаж байна. Ирэх оны бүтээн байгуулалтад ч саналаа өгөхийг хүсэж байна” гэсэн юм.
Энэ оны хөрөнгө оруулалт, бүтээн
байгуулалтын ажлаас онцолж дурдвал,
Урлагийн төрөлжсөн сургалттай
“Уран эгшиг” сургуулийг өргөтгөж спорт заалтай болгоно. Үүнд 1,3
тэрбум төгрөг зарцуулна.
Өнгөрсөн онд эхэлсэн
Танил зах орчмын 2,9 километр хатуу хучилттай авто замын
ажлыг бүрэн дуусгана.
Аймгийн төвийн бичил
хорооллуудыг тойрсон дугуйн зам тавина.
Спортын төрөлжсөн
сургалттай “Ирээдүйн одод” сургуулийн спорт заал
барина.
Уртын гол багт барьж
буй 260 айлын орон сууцны барилгын ажлыг бүрэн дуусгана.