ОРХОН: “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль 50-100 хувийн тэтгэлэг олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор МУИС-ийн Эрдэнэт сургуулийг 2022 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай нэгтгэсэн. Ингэснээр тус сургууль Инженер технологи, Нийгмийн ухааны чиглэлээр мэргэжил эзэмшүүлж эхэллээ.
2023-2024 оны хичээлийн жилд 16
хөтөлбөрөөр элсэлт авах бөгөөд шинээр элсэгчдэд 50 хувийн тэтгэлэг олгох юм.
Тухайлбал, ЭЕШ-д 600-гаас дээш оноо авсан бол 30, 650-аас дээш оноо авсан бол
50, 700-гаас дээш оноо авсан бол 100 хувийн тэтгэлэг олгоно.
Мөн Олон улсын олимпиадад 1-3 дугаар
байр эзэлсэн бол эхний жилийн 30 багц цагийн сургалтын төлбөрийг 100 хувь
чөлөөлөх аж.
Хэрэв техник, технологийн улсын
олимпиадад шагналт байрт шалгарсан бол 50-100 хувийн тэтгэлэг олгоно.
Мөн дээд сургуулиа 3.2-оос дээш үнэлгээтэй төгсвөл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд орох
бүрэн боломжтой юм.