Сүхбаатар аймгийн тогоочид багаараа тэргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРДорнод аймгийн Чойбалсан хотноо зохион байгуулсан “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт эрүүл ахуйн зохистой дадал хэвшүүлж, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах нь” сэдэвт Зүүн бүсийн сургалт, “Зүүн бүсийн аварга тогооч” шалгаруулах тэмцээнд Сүхбаатар аймгийн оролцогчид нийт 11 медальт байр, 3 тусгай байр эзэлж багаараа цом, алтан медалийг нь хүртэж ГРАНПРИ шагналын эзэд болжээ.
2016 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд болсон бүсийн сургалт, уралдаанд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилтан, ажиллагсад, төрийн болон төрийн бус байгууллагын 84 тогооч оролцжээ.
Уралдаан сувилалын хоол, нарийн боов, ресторан зоогийн газрын хоол гэсэн төрлүүдээр ганцаарчилсан болон багийн ажиллагаагаар явагдсан байна.
Энэхүү тэмцээнийг Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, зохион байгуулагдаж буй аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулдаг юм.
Т. Одончимэг