СҮХБААТАР: Ихэнх нутгаар бороо орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-06-28 13:56:39

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Өнөө өглөөний 05.00 цагаас эхлэн тус аймгийн ихэнх нутгаар бороо орлоо. Эрдэнэцагаанаас бусад суманд бороо орсон бөгөөд 0-21 мм-ийн тунадас унажээ. Хамгийн их хур тунадас Түмэнцогт, Мөнххаан суманд орсон байна.


6 дугаар сарын 27-ны орой Түмэнцогт, Сүхбаатар суманд үүлэнд зориудаар нөлөөлөх ажил явуулсан. Одоогоор Баруун-Урт, Асгат, Сүхбаатар, Мөнххаан, Уулбаян, Түвшинширээ, Түмэнцогт, Халзан суманд бороо үргэлжлэн орж байна. Өнөө оройны 18.00 цагийн орчимд бороо зогсох төлөвтэй гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.


Ойрын өдрүүдэд дахин хур бороо орохгүй, харин ирэх долоо хоногоос зарим нутгаар түр зуурын аадар бороо орно гэв.

 

関連ニュース