СҮХБААТАР: Аймаг, сумдын баяр наадмыг зэрэг тэмдэглэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-06-29 12:11:57

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 413 тоот захирамжаар аймаг болон Мөнххаанаас бусад сумын баяр наадмыг 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо.  


Мөнххаан сумын хувьд түүхт 100 жилийн ой тохиож буй бөгөөд 7 дугаар сарын 18, 19-нд баяр наадмаа хийнэ.

 

Монгол Улсын Засгийн газраас Үндэсний их баяр наадмын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан сумдын баяр наадмыг 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг хангах тухай чиглэлийг орон нутгуудад хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Шадар сайдын 6 дугаар сарын 26-ны өдрийн “Баяр наадмын тухай” албан бичгийн дагуу дээрх шийдвэрийг гаргасан байна.

 

 

関連ニュース