СҮХБААТАР: Байшинтын хийдийг дахин сэргээж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Хуучин цагт бурхны томоохон төв суурин байсан гэгддэг Байшинтын хийдийг нутгийн иргэд санаачилгаараа дахин сэргээж байна.
Социализмын үед хийдийг нурааж, буян номын ажлыг тасалдуулсан ч энэ цаг үед хийдийг сэргээх ажлыг н.Давхайн үр хүүхдүүд болон Идга дацангийн унзад лам Д.Амарсайхан үргэлжлүүлж буй. Энэ хүрээнд хийдэд нэгэн шинэ дуганыг байгуулж,
өнгөрсөн амралтын өдрүүдэд нутгийн зон олны хамтаар өндөр үүдийг нь
нээжээ.
Түүхийг сөхвөл...
Байшинтийн хийд нь Сүхбаатар аймгийн хуучнаар Хонгор сумын нутагт тэнгэр тэтгэсний зургаадугаар он буюу 1741 онд анх суурь нь тавигдсан түүхтэй.
Мянга орчим лам хуварга
шавилан суусан Байшинтын хийд нь Сүхбаатар аймгийн хамгийн нам дор цэг нь байжээ. Гучин хэдэн оны их
хэлмэгдүүлэлтэд Байшинтын хийд өртөж устан үгүй болж, тэнд шинээр
нүүдэллэн ирж суурьшсан дивиз нь “Байшинтын дивиз” нэрээр түүхэнд үлдсэн
байдаг. 1937
онд Байшинтын дивизэд
гэдэсний халдварт өвчин гарч олон цэрэг цаг бусаар нас барсан байна. Түүхийн баримтад нас барсан цэргийн тоог 700
гэж тэмдэглэсэн байна. Нас барсан цэргүүдийг эхлээд үхэр тэргээр
зөөвөрлөн ухаа овоотын баруун урд энгэрт нүх ухаж оршуулдаг байснаа сүүлдээ гуу
жалганд бөөнөөр нь ил задгай тавьдаг болжээ. Үүнээс хойш нутгийн иргэд намхан бор толгодыг “982-ын энгэр”
хэмээн нэрлэх болжээ.
Улмаар 1990-ээд онд цэргүүдийн үхлийн тухай хэд хэдэн материал сонинд нийтлэгдэж, тэнд цэргийн алба хааж
байсан ахмад дайчдын ярилцлага гарснаар олныг хамарсан эмгэнэлт үйл явдал
түмэнд ил болсон байна.
Байшинтын 7 дугаар дивиз 1945 оны чөлөөлөх дайны дараагаар татан буугдаж дивизийн суурин
дээр хонгор сум нүүдэллэн ирж суурьшсан байдаг.
“Ухаа овоот” буюу 982 дугаар өндөрлөгийн баруун
доогуур одоо ч оков,
шуудуу, нүхэн земеланк олон байдгийн ул мөр нь чөлөөлөх дайны өмнө тэр нутагт
орос цэргийн анги байрлаж байсныг илтгэнэ.