СҮХБААТАР: Сумынхаа 12 хүүхдийг зусланд амруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-07-06 13:57:46

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Сүхбаатар сумын ЗДТГ-аас 12 хүүхдийг Улаанбаатар хотын Галакси зусланд долоо хоног амруулжээ.

 

Сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс нийт 5,2 сая төгрөгийн зардлыг уг үйл ажиллагаанд гаргасан бөгөөд 2022-2023 оны хичээлийн жилд урлаг, сурлага, спортоор өндөр амжилт гаргасан болон зорилтот бүлгийн 6-9 дүгээр хүүхдүүдийг сонгожээ. Бүгд сэтгэгдэл маш өндөр ирсэн гэв.

 

Сүхбаатар сумын удирдлагууд өмнө жилүүдэд орон нутгийнхаа Дарьганга зусланд хүүхдүүдээ амруулдаг байсан бол энэ жил анх удаа Улаанбаатар хотын зусланд амруулсан нь энэ юм.

 

関連ニュース