СҮХБААТАР: ЖДҮ-г хөгжүүлэх сангаас зээл аваад төлөөгүй 142 иргэний 991 сая төгрөгийн үлдэгдэл байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Жижиг, дунд
үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нийт зээлийн үлдэгдэл 2,9 тэрбум төгрөгийн 281 төсөл байгаагаас 37 хувийг чанаргүй зээлдэгчдийн зээл эзэлж байна. Одоогийн байдлаар тус санд 142 зээлдэгчийн
991 сая төгрөгийн чанаргүй зээлийн үлдэгдэл байна.
Чанаргүй зээл үүсэх гол шалтгаан нь зээлдэгч нар зээлийг зориулалтын бусаар зарцуулсан, бизнес төслийн тооцооллоо бодитой гаргаагүйгээс төсөл хэрэгжих боломжгүй болсон зэрэг байна.
Орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийг 2011
оноос олгож эхэлсэн. Сүхбаатар аймгийн хэмжээнд тус сангаас
2011-2022 оны хугацаанд 1217 үйлдвэр эрхлэгчдэд нийт 10,778,587,000 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг олгосон байна.
Зээлийн мэдээллийн сан 2019
онд ашиглалтад орсон бөгөөд тус мэдээллийн санд чанаргүй зээлээр бүртгэгдсэн зээлдэгч өөр зээлийн эх үүсвэрт хамрагдах боломж хязгаарлагдсан, чанаргүй зээлдэгч нарын зээлийг хугацаа алдалгүй шүүхэд шилжүүлж, өр, авлагыг барагдуулж ажилласнаар аймгийн чанаргүй зээлийн эргэн төлөлт сүүлийн
дөрвөн жилд нэмэдсэн гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.