Хятадын ДНБ оны эхний хагаст 5.5 хувиар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-07-17 15:07:15

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын эдийн засгийн өсөлт энэ оны эхний зургаан сард 5.5 хувьтай байв гэж тус улсын үндэсний статистикийн газар мэдээлэв. Зургаан сарын хугацаанд Хятадын ДНБ-ий хэмжээ 59.3 их наяд юаньд хүрчээ.


Тус байгууллагын хэвлэлийн мэдээнд дурдсанаар, энэ хугацаанд Хятадын хөдөө аж ахуйн салбар 3.7 хувиар өсөж, 3.04 их наяд юань, аж үйлдвэр 4.3 хувиар нэмэгдэж, 23.06 их наяд юань, үйлчилгээний салбар 6.4 хувиар өсөж, 33.19 их наяд юаньд хүрчээ. Хоёрдугаар улиралд Хятадын ДНБ-ий өсөлтийн хурдац 6.3 хувьтай байсан нь эхний улирлынхаас (4.5 хувь) 1.8 пунктээр илүү байна.


2022 онд Хятадын ДНБ 3 хувьд хүрч удааширсан юм. Зургаадугаар сард “Goldman Sachs” банкны шинжээчид Хятадын эдийн засгийн 2023, 2024 оны өсөлтийн талаарх таамаглалаа 6 хувиас 5.4 хувь, 4.6 хувиас 4.5 хувь болгон тус тус бууруулсан. Хятад улс 2034 он гэхэд ДНБ-ий хэмжээгээр АНУ-ыг гүйцэж түрүүлнэ гэж “Focus Economics” байгууллагын шинжээчид таамаглаж байна. 


関連ニュース