Баруун-Урт сумын ИТХ-ийн сонгуульд 9 тойрогт, 62 нэр дэвшигч өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-09-14 18:30:05

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ИТХ-ийн тэргүүлэгчдийн 2016 оны 08-сарын 15-ны өдрийн 18 тоот тогтоолоор сонгуулийн хэсэг байгуулах тухай шийдвэр гарсан байна. Тогтоолын дагуу сонгуулийн хороо байгуулагдан сонгуулийн бэлтгэл ажилдаа орж эхлээд байна.

Баруун-Урт сумын сонгуулын хорооны дарга Б.Амарзаяа, нарийн бичгийн дарга Ч.Алтаннавч нар мэдээлэл хийж, сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид болоод санал авах байруудыг зарлалаа. 2016 оны сумын ИТХ-ын сонгуульд МАН, АН-ын  62 нэр дэвшигч 9 тойрогт өрсөлдөнө.

Баруун-Урт сумын ИТХ-ын сонгуульд МАХН болон бие даагч нар оролцох материалаа өгөөгүй байна.

Сумын ИТХ-ын сонгуулийн нээлт сонгуулийн тухай хуулийн дагуу санал хураах өдрөөс 18 хоногийн өмнө буюу 2016 оны 10-р сарын 1-нээс эхэлнэ.

Т. Одончимэг

関連ニュース