ХОВД: Төрийн цахим үйлчилгээ үзүүлэх “Хурдан” цэг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-08-10 13:08:13

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймагт төрийн цахим үйлчилгээ үзүүлэх "Хурдан" цэгийг байгуулж, өнөөдөр нээлээ.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Ховд аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс нь 2023 оны 3 дугаар сараас эхлэн төрийн үйлчилгээг цахимжуулж, өнгөрсөн хугацаанд 4000 гаруй иргэнд хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлсэн. Цаашид төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийн үйл ажиллагааг эрчимжүүлж,  39 байгууллагын 440 үйлчилгээг иргэдэд нэг цэгээс хүргэх ажлаа өргөжүүлэх зорилт дэвшүүлээд байна.    

Иргэд хэрэгтэй төрийн үйлчилгээгээ авах гэж олон албан байгууллагаар явж, дунджаар 2-3 цагийг зарцуулдаг байсан. Тэгвэл төрийн үйлчилгээ ийнхүү цахим хэлбэрт шилжсэнээр гар утаснаасаа, киоск машинаас, эсвэл өөрт хамгийн ойр байрлах Хурдан цэгээс хүссэн үйлчилгээгээ 10-15 минутын дотор нэг цонхноос авах боломж бүрдэж, цаг хугацаа, хөрөнгө санхүү хэмнэсэн ажил болж байна. Төрийн үйлчилгээг цахимжуулах ажил цаашид мөн үргэлжилнэ гэж албаныхан онцоллоо. 

関連ニュース