ХОВД: Манхан сум байгуулагдаад 100 жил болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-08-14 09:01:49

Жаргалант /МОНЦАМЭ/.   Энэ онд  Ховд аймгийн Манхан сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна.

Тус ойд зориулсан хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаанууд наймдугаар сарын 10-14-ний өдөр болж байна.  

Манхан сум нь 1923 онд байгуулагдсан. Хүн амын тоогоор Ховд аймгийн 17 сумаас эхнээсээ гуравдугаарт орох ба аймгийн газар нутгийн 5.7 хувийг эзэлдэг.  Тус сумын нийт хүн амын 90 орчим хувийг захчин угсаатан эзэлдэг тул захчин угсаатны өв соёл, уламжлалыг  түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, өвлүүлэх чиглэлд анхаарч иржээ.  

Өдгөө сумын түүхт 100 жилийн ойн баярт оролцохоор ирсэн зочид болон нутгийн иргэд хөдөлмөрчид ихэвчлэн захчин угсаатны дээлээр гоёсон байна.  


関連ニュース