ХОВД: Сүү, цагаан идээний үнэ 5000 төгрөгөөр буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-08-18 11:16:53

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төвд борлуулж байгаа сүү, цагаан идээний үнэ ямар байгаа талаар тодрууллаа. Худалдаа эрхлэгчдийн хэлж байгаагаар өнгөрсөн сараас эхлэн сүү, цагаан идээний үнэ 5000 төгрөгөөр буурчээ.

Тодруулбал, долоодугаар сараас өмнөх хугацаанд ааруул нэг кг нь 40 мянган төгрөгийн үнэтэй байсан бол одоо ааруулыг кг тутамд 35 мянган төгрөгөөр зарж байна.    

Өнөөдрийн байдлаар нэг литр ямааны сүү 5000,  үхрийн сүү 3500 төгрөгийн үнэтэй байна. Харин үхрийн сүүгээр хийсэн тараг литр тутамд 5000, ямааны сүүгээр хийсэн тараг 6000,  гүүний айраг 8000 төгрөгийн ханштай байна.

Мөн аарц кг тутамд 10 мянга, шар тос 50 мянга, айргийн тос 38-40 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол шинэ өрөм 25 мянган төгрөгөөр худалдаж байна.  

関連ニュース