ХОВД: Эр хонийг 180-240 мянган төгрөгөөр борлуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төвд борлуулж байгаа мал, махны үнэ ямар байгаа талаар тодрууллаа. Өнөөдрийн байдлаар зах дээр ирж мал зарж буй малчид цөөн байна.
Төлөг 120-130 мянга, эм
хонь 150-180 мянга, эр хонь 180-240 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол ямаа (сэрх)
150 мянган төгрөгөөр борлуулж байна.
Харин хонь, үхрийн мах кг тутамд 14-15 мянга, ямааны мах дунджаар 13 мянган төгрөгийн үнэтэй байна. Орон нутгийн зарим иргэн, худалдаа эрхлэгчид сүүлийн үед махны үнэ тодорхой хувиар буурах хандлагатай байгаа талаар хэллээ.