ДАРХАН-УУЛ: Үндэсний цомын эзнээр Увс аймгийн баг шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан ”Үндэсний цом” 21 аймгийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн дээд шат болон нэгдүгээр шатны тэмцээн есөн өдрийн турш үргэлжилж өнгөрсөн бямба гарагт аваргуудаа тодрууллаа.
Тэмцээнд 15 багийн 300 гаруй тамирчид хурд, хүчээ сорьсон бөгөөд дээд шатны аварга баг ”Үндэсний цом”-ын эзнээр П.Буянхишиг дасгалжуулагчтай Увс
аймгийн шигшээ баг шалгарлаа.
Мөнгөн медалийн эздээр 2022 оны цомын эзэн С.Жаргалсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг, хүрэл медалийн эздээр М.Сэргэлэн дасгалжуулагчтай Орхон аймгийн баг тамирчид тодорч энэ оны үндэсний цомын шилдгүүд боллоо.
Тэмцээний нэгдүгээр шатны аварга багаар С.Өсөхбаяр дасгалжуулагчтай Сүхбаатар аймгийн шигшээ баг шалгарч, Б.Энхболд дасгалжуулагчтай Хөвсгөл аймгийн баг мөнгөн медаль, Ч.Батзангиа дасгалжуулагчтай Дорноговь аймгийн баг хүрэл медаль хүртлээ.