ДАРХАН-УУЛ: "Дархан Спрайт 3х3-2023” тэмцээн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо "Дархан Спрайт 3х3-2023” тэмцээнийг зохион байгуулж аваргуудаа тодрууллаа. Тэмцээн энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн дэх Дархан-60 цогцолборын 3х3 сагсан бөмбөгийн шинэхэн талбайд болов.
Ковидын жилүүдэд өнжсөн уг тэмцээнд 120 баг оролцож, хурд хүчээ сорьсон бөгөөд олон улсын чансаа олгодог тэмцээн учир өрсөлдөөн ихтэй боллоо гэж зохион байгуулагчид онцолж байна.
Хоёр өдрийн турш Дархан хотод зохион байгуулагдсан холбоо "Дархан Спрайт 3х3" тэмцээний 13-14 насны ангиллын алтан медалийн эзнээр Sonics тодорч, Эрдэнэт Залгамж мөнгөн медаль, хүрэл маделийг Bodons U14 багууд хүртсэн байна. U15-16 насны ангилалд Монгол Оюу-2 алтан медаль, Сэлэнгэ Ерөө мөнгөн медаль , Модун Чононууд баг хүрэл медаль хүртжээ. Ахлах нас буюу U17-18 насны ангилалд Эрдэнэт, Баянгол, TLG багууд тус тус шалгарчээ.
"Дархан Спрайт 3х3" 2023 тэмцээний
U18 нас
хүртэлх ангиллын алтан
медалийн эзнээр Дархан хотын “Од
цогцолбор”, мөнгөн
медалийн эзнээр Бурхантын
буганууд, хүрэл
медалийг Эрдэнэт
баг хүртсэн бол тэмцээний насанд хүрэгчдийн
ангиллын
тэргүүн байрыг Шарын
гол баг эзэлж алтан
медаль хүртэж, удаах байруудад 13 Kings, Өв тэгш багууд шалгарчээ.