ХОВД: Өсвөрийн төгөлдөр хуурчдын улсын уралдаан ирэх сард болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. "Авьяаслаг
хөгжимчин-IV" өсвөрийн төгөлдөр хуурчдын улсын уралдааныг 2023 оны 9
дүгээр сарын 9, 10-ны өдөр Ховд аймагт зохион байгуулна.
Тус уралдаанд 4-17
насны төгөлдөр хуур хөгжим тоглодог, сонирхон хичээллэж буй хүүхдүүд оролцох
боломжтой.
Энэхүү уралдааныг өмнө
нь баруун бүсийн хэмжээнд гурван удаа амжилттай зохион байгуулсан бол энэ удаа зөвхөн
баруун бүс биш улсын уралдаан болгож, өргөтгөхөөр шийдвэрлэсэн байна.
Уралдааны үндсэн үйл
ажиллагаа ирэх сард Ховд аймгийн ИТХ-ын даргын ивээл дор, "Seven
melodies" төгөлдөр хуур, хөгжмийн сургалтын төв
байгуулагдсаны түүхт 10 жилийн ойн хүрээнд өрнөх гэж байгаагаараа онцлогтой.
Сүүлийн үед сонгодог хөгжмийн хаан болох Төгөлдөр хуурыг хүүхэд багачууд ихээхэн сонирхож, хөгжмийн сургалтын төв, дугуйланд идэвхтэй хичээллэж байгаа. Иймээс төгөлдөр хуур хөгжмөөр хичээллэгсдийн ур чадварыг сорих, харилцан туршлага судлах, дэлхийн сонгодог хөгжмөөр дамжуулан хүүхэд багачуудын дотоод мэдрэмжийг хөгжүүлэхэд энэхүү уралдааны зорилго чиглэх юм.
Уралдаанд оролцогчид 5
насны ангилалын дагуу өрсөлдөх ба бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг
9969-5982, 8079-6982 утсаар лавлах боломжтой.




