ДАРХАН-УУЛ: Хот хоорондын авто замын ажил 62.3 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгөөр хэрэгжүүлж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил 62.3 хувьтай байна.
Тус авто замын нэгдүгээр багц 77.22 хувь, хоёрдугаар багц 57.15 хувь, гуравдугаар багц 57.34 хувь, дөрөвдүгээр багц 54.82 хувь тавдугаар багц 64.75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Зам, барилгын ажилд 509 хүн, 245 техник, машин механизмтай ажиллаж байгаа аж.
Харин Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй гурван багц авто замын барилгын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Гэхдээ бүрэн дуусаагүй бөгөөд автозам барих ажил үргэлжилж байна.
Тодруулбал, баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх нэгдүгээр багц 94.13, Хар модот давааны араас Урьхан хүртэлх хоёрдугаар багц 74.75 хувь, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх гуравдугаар багц 94.39 хувь, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх дөрөвдүгээр багц 66.5, Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх тавдугаар багц 90.90 хувийн гүйцэтгэлтэй аж.
Уг
автозамын барилгын ажилд
295 хүн, 129 машин, механизм,
техник хэрэгсэлтэй ажиллаж байна.